Monday, March 28, 2011

20жилийн дараах буюу өмнөх уулзалт...

Сайн уу ангийнхаан, та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө саяны уулзалтанд бүгд сэтгэл гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ганцхан Дэлээдээ үнэхээр хэл дуулгаж чадсангүй ээ. Уг нь 17уулаа уулзсан бол сайхан л байсан юм. Гэхдээ 20 жилээр бүгдээрээ байна гэдэгт найдаж байна. Бүгдээрээ Дэлээтэй холбогдох арга хэмжээг одооноос эхлэх нь чухал шүү! За тэгээд хурал дээр яригдсан зүйлсээ нөхдүүд санаж байгаа биз дээ? :) Ярьсан зүйлээ ажил хэрэг болгохын төлөө бүгдээрээ хичээцгээнэ шүү!20жилийн дараа та нарын патерийг татаж авсандаа блогчин би их баяртай байна аа. Гэхдээ энэ их муу аппарат байсан байна шүү :(

Баагий бид нарыг зураг авахуулсны дараа ирсэн болохоор зургийг нь тусад нь хүндэтгэлтэйгээр тавьлаа. Нээрээ цэргийн баяраар Батлан Хамгаалах Яаманд ажиллаж байсан Баагийдаа баяр хүргээгүй их том алдаа хийснээ блогчин би сая энэ уулзалтаар л мэдлээ. Уучлаарай Баагий! Дараа дараагийн жил чамд баяр хүргэж байна аа, энэ удаад оройтчихлоо.

Хүүе ээ, зурагтай байх чинь ямар гоё юм бэ. Блогоо үргэлжлүүлэхэд ямар ч асуудал алга. :)
Чойрынхоон, та нар шүү!! Энэ уулзалтыг та нар их гоё, сайхан болгосон шүү. Та наргүйгээр жаахан дутуу байдаг байхгүй юу даа. Энэ удаад бүгд ирсэнд баярлалаа.
Энэ 3 үнэхээр бүтэхгүй ээ, ээлжлээд л унтаад байх юм аа. 20 жилийн өмнө яг ийм байсан хэвээрээ шүү. Бүхэл бүтэн 20жил өнгөрчихөөл байхад шүү дээ...:)

БаярОтгонжаргал...

Энэ 2 маань юу л яриад байна даа. Улс төр яриадл ...Нэг нь төрийг өмөөрөөд л, нөгөө нь төрийг залхуу, авилгачаар нь дуудаад л... Төр сайн шүү, та нарын төлөө их зүйл хийж байгаа шүү гэдгийг Баяраад ойлгуулах гэж Онжий их л хичээж байх шиг байна даа.

Онжий даргын онч мэргэн үгс...

Онжийгийн хэлсэн үгс үнэхээр хөгжилтэй бас сонин байсан шүү! :)

20 жилийн дараа ч Учиртай 2 толгой хэвээрээ ...

Учиртай 2 толгой маань 20жилийн дараа ийм сайхан хос болжээ. Одоо ч гэсэн учиртай хэвээрээ л байгаа юм даа...:) Учиртай 2 толгой минь улам илүү гялалзаарай гэж ангийнхан чинь ерөөж байна шүү!
Ямар зүйл энэ 3ыг маань ингэж их бодлогошруулж бас инээлгэсэн юм бол доо :)

Monday, March 14, 2011

Ангийн багш Батзул болон ангийн хөвгүүддээ цэргийн баярын мэнд хүргэе! Ингэхэд Энхээ, багш хоёроос өөр энэ баярыг тэмдэглэх хүн байна уу?