Monday, May 9, 2011
Сайн уу ангийнхаан, за битгий юун зураг, яасан зураг гээд байгаарай. Би тайлбарлаадахъя. 20жилийнхээ талаар л саналаа хэлэх гэсэн юм...
4 сарын сүүлээр манай ажлийнхан энд ирсэн юм. Тэрэлжид Мэлхий хадтай ойрхон. Надад энэ газрын орчин нь маш их таалагдсан. Гаднаа маш гоё сагсан бөмбөг болон элсний гар бөмбөгийн талбайтай (манайхан чинь их спортлог хүүхдүүд байсан биз дээ). Гэхдээ энэ нь тийм чухал биш л дээ. Хагмийн гол нь бүх хүнд сайхан, гоё байх газар л хэрэгтэй тийм ээ? Гэхлээ яахав та нар саналаа бас хэлээрэй.
Би уг нь нилээн хэдэн хүнд блог дээр ажиллах эрхийг нь өгсөн юмсан. Даанч ажлаа хийдэг хүн нэг ч алгаа. Бүгд таг чиг болчих юм. За тэр яахав...тэгж байгаад ажлаа хийх биз.
Нөгөө уулзалтаар ярьж хэлснээ санаж байгаа биз дээ нөхдөө! Энд нэг хэсэг нь идэвхтэй царай гаргаад ч байгаа юм шиг, нөгөө хэсэг нь дургүй, гуйлгаад ч байгаа юм шиг байж болохгүй шүү. Бүгдээрээ л санаа оноогоо хэлээд, өөрсдөө санаачлагаараа 20жилийн зөвлөл рүү (Жамцаа, Мөнгөөдэй, Онжий, Олноо, Зулаа, Баяраа) утасдаад яаж байна, юу болж байна гээд л сураг тавьж байгаарай. Мөнгөөдэй, Жамцаа 2 дансандаа жаахан мөнгө цуглуулсан сурагтай. Амжаагүй хэд нь одоо хийчихнэ биз дээ. Тэгээд ер нь 20 жилээ хэзээ, хаана, яаж хийх вэ гэдэг дээр саналаа хэлэх цаг нь болсон шүү. Чойрт хийх юм уу, хотод хийх юм уу Мэдээж Чойрт эхлэх нь бол тодорхой...тэгээд дараа нь хаана, яаж, юу хийх вэ нөхдөө????????????????????????
Subscribe to:
Posts (Atom)