Tuesday, February 1, 2011

Цагаан Сар...

Сар Шинэдээ сайхан шинэлээрэй, ангийнхаан!! Хүүхэд байхдаа айлаар их хэсэж, алт мөнгө их цуглуулдаг байлаа даа :). Хүүе Баяраа, чи нээрээ цагаан сараар яаж баярладаг юм бэ? Америкт байгаа Монголчууд хамтдаа цуглаж тэмдэглэдэг байх тийм үү? За тэгээд бүгдээрээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төгс амгалан байж сайхан шинэлээрэй!! Нэг сайхан ерөөл хэлэх гэсэн чинь чаддаггүй ээ. :)

3 comments:

Оюун-Эрдэнэ said...

Ангийн хамт олондоо!
17-р жарны илжиг хэмээгч төмөр туулай жилиийн баярын мэндийг дэвшүүлье! Энэ ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай! Туулай жилд Үхэр жилтнүүдийн олзны үүд нээгдсэн байгаа тул бүгдээрээ олз омог ихтэй байх юм байна шүү! Ангийнхаа блогыг үзэхэд их сайхан байлаа. Энийг зохиосон хүн л лав энгийн хүн биш байхаа. Их л оюунлаг нэгэн байж таараа. Алс хол байгаа Баяраадаа ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье! Америк орон ч сайхан байгаа байхдаа түр баяртай Оюунаагаас

Negangiinhan said...

хүүе ээ, энэ чинь хэн бэ? Ямар сонин хүн гэнэт гараад ирэв ээ? Сайн уу Оюунаа?

Negangiinhan said...

Ангийнхныгаа нэг эргэж, санаа тавьж бас миний буруу хэлсэн ерөөлийг залруулж өгсөнд Оюунаа чамд их баярласан шүү.:)