Monday, April 18, 2011

Хөөрхөн Ирмүүнка

Өчигдөр (4сарын 17нд) Баагий, Учиртай 2 Толгой, манай хүн бид нар уулзаж, жаахан биллъяард тоглов. Тоглох гэж тэр 3 тоглож, Ундрал, Ирмүүнка бид 3 жаахан буу халлаа. Би ч ямар тоглож чадах биш. Ундрал харин нилээн сайн дасгалжуулагч юм шиг байлээ шүү. Олноог их л сайн дасгалжуулж байсан. Олноо, Баагий 2 манай хүнийг ээлжлээд л хожоод байх юм, мундаг тоглодог юм билээ. Харин Ирмүүнка маань хөөрхөн байсан шүү. Их ухаантай хүүхэд байналээ. Биллъяардчидынхаа зургийг нь аваагүй жаахан тиймэрхүү юм болжээ. Аппарат байхгүй, гар утсаараа л Ирмүүн хүүгийн зургийг авлаа.

No comments: