Wednesday, January 26, 2011

УЛААНБААТАРЫН ҮДЭШ...

Хүүе ангийнхаан, энэ зургийг хэзээ ч харж байгаагүй юм шиг санагдаж байнаа. Их ховор зургийг харин Мөнгөөдэй маань өгч намайг их баярлууллаа. Энэ хэдэн он байсан бэ? Би та нартай хамт явж чадаагүй дээ үргэлж харамсдаг байж байгаад мартчихсан байсан чинь энэ зургийг хараад бүр их харамсаж байна шүү. Би ч өөрийнхөө зөрүүд байдлаас болоод л яваагүй юм л даа, уг нь. Ээжийнхээ өгсөн 50 төгрөгийг голоод, ээждээ гомдож, зөрүүдэлснээс л болсон юм. Цаг хугацааг эргүүлж болдог бол, мөнгө зээлээд ч хамаагүй явмаар л байна. :) Тэр үед харин намайг (Далангийн биднийг) ятгах гэж Даланд ирж, манай үүдний пүүтэгт хөлдөж үхтлээ зогссон Энхээ, Олноо, Дэлээ (зөв үү, би сайн санахгүй байна) нарт чин сэтгэлээсээ баярладаг шүү. Гэхдээ эд нар хамгийн гол нь Баяраа даргыг авах гэж ирсэн байхгүй юу, тэгсэн чинь яахав нөгөөдөх нь аль хэдийн хот руу хэсээд явчихсан байж таарна даа :)

За за, тэр ч яахав. Энэ их гоё зураг байна шүү. Манайхан чинь яасан ч хөөрхөн хүүхдүүд байсан юм...Ховор нандин зурагнаасаа хуваалцсанд Мөнгөөдэй чамд маш их баярлалаа.

3 comments:

Жак said...

1-р 10н жил дээр туршлага судалж явсан үеийн зураг байна даа,Урнаа чи зөрүүдээсээ болж явж чадаагүй чинь харамсалтай.Хуучин тээврийн товчооны буудалд буугаад,багш буудалын 2 давхарт бүүр 2 жигүүрт нь охид хөвгүүдээр нь тусад нь нэг нэг өрөө аваад,хуушуур идээд,зургаа авахуулаад,туршлага судлаад\ямар ч юмаа судалсан юм бүү мэд\ сайхан явсан даа,тиймээ манайхаан...

bayraats said...

hooe urnaa minii alibom deer ene zurag alga uu.hooe hen avchihavaa.minii zurgiig avsan hun baival ogoorei.bi uurlahgui e.harin shagnaltai shuu gehdee 20 jileer!

Жак said...

Баяраа чи хонхны баяраар нэлээн хэдэн зураг зараад уусан шүү дээ,мартчихсан уу,тэгэхлээр яаж уурлах вэ дээ?тасарчихсан байсан даа хөөрхий,гэхдээ яах вэ олж өгч болох юм.Шагналаа тодорхой хэл