Tuesday, January 11, 2011

Ангийнхаан та нар шүү!!

Хүүе ангийнхаан, хөвгүүддээ зориулж 38 тай аав гэдэг дууг мэндчилгээ болгох гэсэн чинь нээх онц дуу биш юм шиг байна ш дээ. Клипэн дээр нь их л хэцүү аав харагдаад байхаар нь болчихлоо. Оронд нь 10жилд байхдаа та нарын их дуулдаг байсан дуунуудыг тавьлаа. :) Дээр нь нээрээ нэмж хэлэхэд та нар энэ блогийг үзэж байгаа бол ямар нэгэн хэлбэрээр үзэж байгаа гэдгээ мэдэгдэж хайрлана уу? Тэгээд 20жилийнхээ талаар ямар санал дэвшүүлмээр байна бич л дээ!!! Та нар ядаж л алс холоос та нар луу захиа бичсэн Баяраад хариу бичээч....та нарыг таг байна, энэ e-mail хаяг нь зөв юмуу, энийгээ шалгадаг хүн байдаг юм уу ер нь гээд л цаадах чинь толгой хяргачих гээд байх юм. Эцэст нь блогчин би энэ блогоо үргэлжлүүлмээр л байна. Даанч та нарт таалагдаж байгаа үгүйг, мөн үргэлжлүүлэхийг хүсэж байгаа хүн байгаа болов уу гэж бас бодох юм...

2 comments:

ЖАК said...

Сайн уу Урнаа блог их таалагдаж байгаа шүү Энэ бол 20жилтэй хамаагүй,сайхан дурсгал юм шүү.Үргэлжлүүлэлгүй яахав.Миний найз битгий шантраарай.Манайхан дараа нь чамд маш их талархах болно.Үр хүүхдэд нь ч гэсэн дурсамж.Аяндаа бүгдээрээ санал хүсэлт,амьдрал ахуй,сэтгэл санаагаа бичилцдэг болохоор жинхэнэ түүх болно доо хө.Ангийнхаан 10 жилдээ бужигнаж явсан сайхан үеүдээ хэзээ ч мартаж болохгүй,чи одоо хэн болсон байлаа ч гэсэн,Чойрын тоосонд тоглож өссөн миний хүүхэд нас ялгаагүй чиний ч багын түүх,бид хэн нэгнийгээ одоогийнхоор нь бус 10жил,10-н Г,нэг анги гэдгээрээ л дурсдаг түүгээрээ ч дуусна,тийм болохоор ядаж 17уулаа хоорондоо хүүхдээрээ л байя гэж уриалах байна даа.Уг нь ч манайхан ИЛҮҮ шүү ИЛҮҮ

Мөнгөөдэй said...

Сайн уу. Урнаа чи гоё бичиж байна аа. Бас их гоё зурагнууд тавьсан байна их таалагдаж байгаа. Ангийнхандаа бүгдээрэнд нь 20 жилийн ойн байрын мэнд дэвшүүлье.